БНСУ-д коронавирусээр халдварласан хүмүүсийн тоо 3000 дөхжээ
2020/02/29

БНСУ-д бямба гарагт “COVID-19” коронавирусний халдварын 594 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 2931 хүрч, уг халдварын улмаас 16 хүн нас баржээ.

 

Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 476 нь Дэгү хотод, 60 нь Умард Гёнсан мужид илэрсэн гэж Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ. Халдварын тархалтын голомт болох Дэгү хотод 2000 гаруй хүн халдвар авсан нь БНСУ-д бүртгэгдсэн нийт тохиолдлын 70 гаруй хувьтай тэнцэж байна.

 

БНСУ-ын дөрөв дэх том хот, 2.5 сая хүн амтай Дэгү хотод бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэж буй нь тус хотын сүмийн 210 мянга гаруй гишүүнээс шинжилгээ авч эхэлсэнтэй холбоотой юм. 

 

Мөн БНСУ-ын Гадаад хэргийн яамнаас бямба гарагийн өглөө мэдээлснээр, коронавирусний халдварын тархалттай холбогдуулан дэлхийн 70 гаруй орон БНСУ руу зорчихыг хориглох, БНСУ-аас ирсэн иргэдийг хөл хорионд оруулах шийдвэрийг гаргажээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404