АНУ-ын хориг арга хэмжээ баррель нефтийн үнийг 150 долларт хүргэж мэднэ
2018/08/15

Хөрөнгө оруулалтын сангууд нэг баррель нефтийн үнэ 150 долларт хүрч өснө  гэж үзэж байна. Ираны эсрэг АНУ-ын авах ээлжит хориг арга хэмжээ үүний  шалтгаан болж болох юм.

Ираны эрчим хүчний салбар, нефтийн гэрээ хэлцэл болон тус орны төв банкны гүйлгээг хөндөх Америкийн хориг арга хэмжээ арваннэгдүгээр сарын 5-нд хүчин төгөлдөр болох юм.  Ингэснээр учирч болох алдагдал хоногт 1,3-аас 2 сая хүртэл баррельд хүрч мэднэ  гэж сангуудын захирлууд үзэж байгааг хэвлэлд бичжээ. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео  Ираныг дэлхийн терроризмыг гол  ивээгч  хэмээн  тодорхойлсон юм. “Америк  энэ орноор  ийм үйл ажиллагаагий нь зогсоолгохоор оролдож байгаа хэрэг” гэж тэр хэлжээ.

 

С.Инда

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404