Ирэх сарын гурван хүртэл согтууруулах ундаа худалдахыг хориглолоо
2020/02/27

Говь-Алтай аймгийн Онцгой комиссын тавдугаар хуралдаан, Засаг даргын 2020 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн А/102 дугаар захирамжаар ирэх сарын гурван хүртэл архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг  хориглолоо.                                                                               

Түүнчлэн уг захирамжид зах худалдааны төв, ресторан, нийтийн хоол, спорт заал, фитнес клубийн үйл ажиллагааг мөн өдөр хүртэлх хугацаанд зогсоох, 

-Иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 27-ны өдрөөс гуравдугаар сарын 03-ны өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн хязгаарлах,

-Мөн хүнс, өргөн хэрэглээний барааны дэлгүүрийг 10:00-18:00 цаг хүртэл ажиллуулах,

-Ажлын байранд нийтийн золгуут хийх, хоол, цайгаар дайлах, архи согтууруулах ундаа хэрэглэх, согтууруулах ундаа хэрэглэсэн хүн оруулахгүй байх арга хэмжээ авч ажиллах,

-Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хэрэгжүүлэх арга хэмжээг чанд сахин биелүүлэхийг тус тус анхааруулав.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404