Хорлон сүйтгэгчид 80 гаруй машин шатаажээ
2018/08/15
Хоёр хоногийн өмнө Шведэд нэгэн томоохон хэрэг гарсан. Хар хувцас өмсөж, нүүрээ халхалсан багтай бүлэг этгээдүүд 80 гаржуй машиныг галдан шатаажээ.  Тус улсын Ерөнхий сайд Стефен Лёвен энэхүү балмад үйлдлийн хариуг өгөх болно гэдгээ хатуу мэдэгджээ. Үнэндээ энэ явдал түүнийг маш их уурлуулж, бухимдуулсан гэдгийг тэрбээр өгүүлсэн байна. 
Лёвен өөрийн твиттер дэх хуудсан дээр галдан шатаагдсан хэд хэдэн машины зургийг тавьжээ. Үл таних этгээдүүд Шведийн баруун өмнөд хэсэгт орших Гётеборг хотын ойролцоо 80 гаруй машин шатаасан ч азаар хүний амь хохироогүй юм. 
 

Эх сурвалж www.wikimon.mn

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404