Д.Нямхүү: Италиас ирсэн зургаан монгол, хоёр итали зорчигчийг өнөө өглөө тусгаарлалаа
1 сарын өмнө

ЭМЯ-наас коронавирусийн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү  “2020 оны хоёрдугаар сарын 24-нд ХӨСҮТ-д туcгаарлагдсан 5, Орхон аймагт тусгаарлагдсан нэг тохиолдлын шинжилгээний хариу гарсан, коронавирус илрээгүй. Хоёрдугаар сарын 25-нд Багануур дүүрэгт 2, Төв аймгийн Цээл суман 1, Орхон аймагт 1, Баян-Өлгий аймагт 1, нийт 5 сэжигтэй тохиолдол тусгаарлагдаж, тандалт судалгаа хийгдэж байна.

БНСУ руу яваад буцаж ирээд ажиглалтад орсон ХӨСҮТ-д 6, Асралт мед эмнэлэгт 37, аймгуудад 10, Улаанбаатарт гэрт нь 8 хүн тусгаарласан нийт 61 хүнийг  ажиглалтад оруулаад байна.

Өнөөдөр өглөө Москва-Улаанбаатарын онгоцоор Италийн Милан хотод загварын шоунд оролцоод ирсэн 6 монгол иргэн, мөн Италийн хоёр иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлан эмчийн үзлэг, шинжилгээнд хамруулж хяналтад оруулаад байна”

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404