Нийслэлийн хүүхдийн зуслангуудын хаалтын үйл ажиллагаа зохион байгуулагдана
2018/08/15

Нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зуслангуудын 2018 оны үйл ажиллагааг дүгнэх, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, Нийслэлийн шилдэг зуслан шалгаруулж олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор жил бүр зохион байгуулагддаг “Нийслэлийн хүүхдийн зуслангуудын хаалтын үйл ажиллагаа” удахгүй болно. Уг ажиллагааг 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүүхдийн Нарс зусланд 10:00 цагт зохион байгуулахаар төлөвлөснийг НХГБХГ-аас мэдээллээ. Энэ онд Нийслэлийн Засаг даргын А/481 дугаар захирамжаар мэргэжлийн байгууллагууд хүүхдийн зуслангуудад хяналт, шалгалт хийсэн бөгөөд 20 хүүхдийн зуслан үйл ажиллагаа явуулж зуны хугацаанд нийт 23048 хүүхдийг амраасан байна. Үүнээс зорилтот 1564 хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй 300 хүүхэд, төрөлжсөн сургалтын хөтөлбөрт 1000 хүүхдийг амрааж ая тухтай орчин, эрүүл чанартай хоол, хүүхдэд ээлтэй шинэлэг хөгжлийн хөтөлбөрөөр үйлчилгээ үзүүлж ажиллажээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404