Их дээд сургууль, МСҮТ-ийн оюутнуудын хөл хориог гуравдугаар сарын 30 хүртэл сунгалаа
2020/02/19

БНХАУ-д гарсан шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байгаа билээ. Энэ хүрээнд өнгөрсөн нэгдүгээр сарын 24-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар сургууль, цэцэрлэг болон их дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл түр хаах шийдвэрийг гаргаж, хөл хорио тогтоогоод байгаа.

Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг болон их, дээд сургууль, МСҮТ-ийн хөл хориог гуравдугаар сарын 30 хүртэл сунгах шийдвэрийг гаргалаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404