Говь-Алтай аймагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
2020/02/18

Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Завхан гол багийн “Ямаан-Ус” гэдэг газар 2020 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн 11:14 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Жаргалан сумын Засаг даргын Тамгын газрын даргатай холбогдож тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн боловч учирсан хохиролгүй гэж мэдээллээ. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404