ОУ-ын балетын тэмцээнээс О.Анужин хүрэл медаль хүртжээ
2018/08/15

Монголын хамгийн залуу гавьяат жүжигчин, Улсын драмын балетын эрдмийн театрын гоцлооч, балетчин О.Анужин наймдугаар сарын 11-ны өдөр зохион байгуулагдсан Шанхайн олон улсын балетын VI уралдаанд амжилттай оролцож, хүрэл медаль хүртжээ.

“Шанхайн ритмээр бүжиглэе” уриатайгаар явагдан тус тэмцээнд 16 орны 73 балетчин өрсөлдсөнөөс О.Анужин гуравдугаар байранд орж амжилтаа ахиулсан байна. 

Тэрбээр тэмцээний тухайд “Шанхайн олон улсын балетын тэмцээнд хоёр жилийн өмнөх амжилтаа ахиулж хүрэл медаль хүртсэндээ маш их баяртай байна. Миний хувьд энэ жил ололт амжилтаар дүүрэн жил өрнөж байна. Тусалж дэмжсэн бүх хүмүүстээ дахин дахин баярлаж талархсанаа илэрхийлье. Шанхай балетын захирал гайхалтай мундаг хатагтай Шин Ли Ли танд, тэмцээний туршид хамтран бүжиглэсэн Шанхай балетын гоцлооч Юуан Апу , авьяаслаг бүжиг дэглээч Шанхай хотын 1-р зэрэглэлийн гоцлооч үндэсний 1 дүгээр зэрэглэлийн бүжигчин Ву Хушен болон Шанхай балетын нийт хамт олонд маш их баярлалаа. Мөн тэмцээнд оролцох бэлтгэлийг хангаж зааж зөвлөж байсан Д.Дашлхагва багшдаа гүнээ талархсанаа илэрхийлье. Эрхэмсэг хатагтай Шин Ли Ли-тэй хамт” хэмээн Шанхайн бүжгийн төвийн албан ёсны хуудсанд бичжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404