Увс аймгийн төвөөс гарах, орох замын хөдөлгөөнийг хязгаарлалаа
2020/02/18

Коронвирусээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Увс аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, энэ сарын 26-ны өдрийг дуустал Улаангом сумаас гарах болон орох замын хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргажээ.

Мөн Онцгой комиссын хуралдаанаас авто замуудын постуудын хяналт шалгалтыг идэвхжүүлэх, шаардлагатай чиглэлд пост нэмж гаргах, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг иргэдэд шуурхай хүргэх, албан байгууллага аж ахуйн нэгжүүд ажлын тусгай горимд шилжиж, штаб байгуулан мэдээ мэдээллийг төв штабт мэдээлж ажиллахыг холбогдох газруудад үүрэг болгосон байна.

Мөн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын ажлын цагийг өглөө 09:00 цагаас эхлүүлэх, жирэмсэн болон 0-10 насны хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг 6 цаг болгох шийдвэрийг гаргажээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404