Х.Бат-Эрдэнэ АТГ-аас түүнийг эрэн сурвалжлуулахаар Интерполд ханджээ
2020/02/17

“Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнэ Хөгжлийн банктай холбоотой асуудлаар хуулийн байгууллагад шалгуулж байх хугацаандаа хил даван сураггүй болсон билээ. АТГ-аас түүнийг эрэн сурвалжлуулахаар Интерполд ханджээ. 

Түүний хамаарал бүхий хүмүүсийн үүсгэн байгуулсан “Монгол драй милк” компани нь дотоодын зах зээлийг хуурай сүүгээр бүрэн хангаж, тэр ч бүү хэл гадаад руу экспортлох төслөөрөө Хөгжлийн банкнаас 15 сая ам.доллар буюу 47 тэрбум төгрөгийн зээл авсан байна.

Гэвч Хөгжлийн банканд барьцаалсан Х.Бат-Эрдэнийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө нь 47 тэрбум төгрөгийнхөө арван хувьд ч хүрэхгүй үнийн дүнтэй байсан гэх мэдээлэл байдаг.

Эдгээр ээдрээтэй асуудлыг шийдвэрлэх тайлбар, мэдүүлгийг Х.Бат-Эрдэнээс авах шаардлагатай болсон тул ийнхүү хуулийн байгууллага Интерполд хандсан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404