Ц.Элбэгдорж: Байршил тогтооход заавал Интерполоор яахнав
2020/02/17

АТГ-аас Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татан, түүний хаана байгааг тогтоолгохоор Интерполд хандсан талаар бид мэдээлж байсан.

Тэгвэл өөрийн албан ёсны твитр хуудаснаа уг асуудалтай холбоотой тайлбар бичжээ. Тайлбарт "Жиргээ хараагүй хэд хонож. Бөх барилдахгүй, сэтгүүлчдийг дуудаж байцаасан, намайг хайж байгаа гэнэ. Би хуулийн байгуулагад хаана, ямар ажилтай яваа мэдээллээ өгсөн юмсан. Намайг хайх хэрэггүй. Би удахгүй очно. Байршил тогтооход заавал Интерполоор яахнав, дижитал ертөнц шүү дээ" гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404