Г.Ариунбаатар домогт Пласидо Доминготой хамтран дуулжээ
2020/02/17

Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, Испанийн алдарт дуурийн дуучин Пласидо Доминго нар Симон Бокканеграгийн дуурьт хамтран дуулжээ.

ОХУ-ын Марийнскийн театрт өчигдөр /2020.02.16/ Испанийн нэрт дуучин, маэстро Пласидо Доминго, Монголын дуучин Г.Ариунбаатар нар хамтран дуулсан нь дуурийн урлагт дурлагсдын сонорыг мялаажээ. 

Дэлхийн дуурийн урлагийн амьд домог болсон Пласидо Доминго сонгодог урлагт зүтгэсэн 50 жилийн ойн тоглолтоо өнгөрсөн жил хийсэн билээ. Тэрбээр уг тоглолтдоо дэлхийн шилдэг 80 гоцлол дуучинтай хамтран дуулж байв. Домингогийн тоглолтод Монгол Улсаас Гавьяат жүжигчин Э.Амартүвшин, дуучин Ч.Бадрал нар оролцож байв. 

Түүнчлэн 2012 онд БНХАУ-ын Бээжин хотод болсон Пласидо Домингогийн нэрэмжит дуурийн залуу дуучдын олон улсын уралдааны тэргүүн байрыг Монгол Улсын дуучин Э.Амартүвшин, АНУ-ын дуучин Рос Костанцо нар эзэлж, энэхүү тэмцээний түүхэнд анх удаа хоёр ялагч тодорч байсан юм. 
 

 

 
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404