ОУХМ Г.Наранцэцэг мөнгөн медалиар энгэрээ мялаалаа
2020/02/17

Парисын Их дуулга тэмцээнд амжилттай оролцсон Монголын жүдочид одоогоор Европт бэлтгэлээ базааж байгаа билээ. Амралтын өдрүүдэд Словакийн Братиславт болсон Европийн нээлттэй тэмцээнд манай гурван бүсгүй оролцсоноос 48 кг-ийн жинд ОУХМ Г.Наранцэцэг мөнгөн медалиар энгэрээ мялаав.

 

Мөн Австрийн Оберварт хотноо болсон Европийн нээлттэй тэмцээний +100 кг-ийн жинд ОУХМ Б.Тэмүүлэн, О.Цэцэнцэнгэл нар хүрэл медаль зүүж, 60 кг-д Э.Сумьяабазар тавдугаар байрт шалгарчээ.

 

Орон орны шилдэг жүдочид ирэх долоо хоногт Германы Дюсселдорф хотод Их дуулгын дэвжээнд дахин чуулна. Тэнд 120 орны 749 тамирчин хүч үзэхээр мэдүүлгээ илгээсний дунд Монголын 20 жүдоч бий. Парист хүч үзсэн манай жүдочид бараг бүгдээрээ Дюсселдофт очих бол багийн бүрэлдэхүүнээс олимпийн аварга Н.Түвшинбаяр хасагдаж, дэлхийн аварга С.Моллаи нэмэгдсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
Батсүх202.179.4.110
Баяр хүргэе.Өндөр амжилт хүсье
2020/02/17
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404