ЗТХЯ-ны Дэд сайдыг томиллоо
2018/08/15

 

Засгийн газрын ээлжит бус хуралдаан яг одоо болж байна. Тус хуралдаанаар Зам тээвэр, хөгжлийн яамны дэд сайдыг томиллоо. МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, тус яамны дэд сайдаар Улаанбаатар төмөр замын орлогч дарга Л.Халтарыг томилохоор санал нэгдсэн байдаг. Л.Халтар нь 1990 онд ОХУ-ын Санкт-Петербургийн Зам харилцааны их сургуулийг Төмөр замын ашиглалтын инженер мэргэжлээр төгсөж, 1983 оноос УБ төмөр замд ажилласан байна. 

Засгийн газрын ээлжит хуралдаанаас дөнгөж сая Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хариуцсан 35 хүний орон тоотой агентлагийн бүтцийг баталжээ. Уг санаачлагыг Ерөнхий сайд гаргасан юм байна. 

Уг агентлаг нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нэртэй ажиллана. ҮСХ-ны мэдээгээр улсын хэмжээнд 103630 хүн хөгжлийн бэрхшээлтэй байна. Тэдний 42 хувь нь ядуу амьдардаг аж. Иймээс тэднийг хөгжүүлэх, ажлын байртай болоход нь дэмжлэг үзүүлэхэд агентлагийн үйл ажиллагаа чиглэх юм байна.  

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас Л.Халтарыг Зам тээвэр, хөгжлийн дэд сайдаар томилоод байна. Тэрбээр Монгол, Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дэд даргаар ажиллаж байгаад дээрх албан тушаалд томилогдлоо. 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404