ЕТГ-ын даргаар Өлзийхүүгийн Шижир боллоо
2020/02/14
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар Өлзийхүүгийн Шижирийг томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Албан тушаалаас чөлөөлж, томилох тухай” зарлиг гаргалаа.

Зарлигт “Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Зандаахүүгийн Энхболдын өөрийнх нь хүсэлтийг үндэслэн 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, Өлзийхүүгийн Шижирийг мөн өдрөөс Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалд томилсугай” гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404