Москвад сүүлийн 70 жилд болоогүй халуун зун болж байна
2018/08/15

Долдугаар сарын 24 Москвагийн 130 жилийн хугацаанд хамгийн халуун өдөр болж +36,7 градус бүртгэгдсэн бөгөөд тийм халуун 1920 онд Москвад бүртгэгдсэн ажээ. Харин энэ наймдугаар сар Москвагийн хувьд ер бусын хуурай, бороо хургүй байна. Москва хотын цаг агаарын мэдээллийн сайтад мэдээлснээр наймдугаар сар гарсаар дөнгөж 4 миллиметр тунадас орсон нь 1948 оноос хойш бүртгэгдээгүй тохиолдол  болж байгаа ажээ.

2010 онд мөн их хуурай, халуун байсан ч тухайн жилийн наймдугаар сарын эхний хагаст 17,5 миллиметр тунадас бүртгэгджээ. 1972 он их хуурай байсан ч орсон тунадасны хэмжээ 5,8 миллиметр байсан байна.

Сүүлийн 100 жилийн хувьд 1938 оны наймдугаар сар  хамгийн хуурай байжээ. 

 

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404