Хятадад коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо 1488 болжээ
2020/02/14

 БНХАУ-д коронавирусээр халдварласан нийт хүний тоо 63918-д хүрч, 1488 хүн нас барсан бол 6982 хүн эдгэрчээ.

 

Шинэ төрлийн титэмт вирусний халдварын голомт болох Хубэй мужид нас барсан хүний тоо 116-аар нэмэгдсэн тухай “Global Times” сонин мужийн эрх баригчдын мэдээллээс иш татан уламжилсан байна.

 

Тус сонинд мэдээлснээр, тус мужид нэг хоногийн дотор 4800 гаруй шинэ тохиолдол илэрч, халдвар авсан нийт хүний тоо 51986 болжээ. Харин 690 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарчээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404