Хятад эмч нар эмчилгээний үр дүнтэй арга олжээ
2020/02/14

Хятадын эмч нар COVID-19 титэм вирусийн халдвар авсан өвчтнүүдэд плазм юүлэх арга хэрэглэсэн нь үр дүнгээ өгсөн гэж Синхуа агентлаг мэдээллээ.

 

Шинэ арга үр дүнтэй байсан талаар Ухань хотын эмнэлгийн дарга Жан Динюй хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.

 

Мэргэжилтнүүдийн өгүүлснээр өвчнийг давсан хүмүүсийн плазмд титэм вирустэй тэмцэхэд туслах антителүүд  илэрсэн байна (shuud.mn: антител гэдэг нь хүн болон бусад халуун цуст амьтны биенд гаднаас өөр төрлийн, аюултай бодис нэвтрэхэд плазм эдүүдээр нийлэгждэг, цусны плазмын уургийн нэгдлүүдийн нэг төрөл).

 

Энэ шинэ аргыг хэрэглэснээр биеийн байдал нь хүнд байсан 10 өвчтөнийг эмчилж чадсан гэж Global Times сонин мэдээлжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404