Японы автомашин үйлдвэрлэгчид Хятад дахь үйлдвэрлэлээ дахин хойшлуулна
2020/02/12

Японы автомашин үйлдвэрлэгч компаниуд шинэ төрлийн коронавирусний халдварын тархалттай холбогдуулан Хятад дахь үйлдвэрүүдийнхээ үйл ажиллагааг сэргээх хугацааг дахин хойшлуулахаар болжээ.

 

“Хятад дахь үйлдвэрлэлийн ажиллагаагаа ирэх долоо хоногийн даваа гараг хүртэл дахин хойшлууллаа” гэж “Honda”, “Toyota”, “Nissan” компани мэдэгджээ. “Honda”, “Toyota” компани үйлдвэрлэлээ ирэх даваа гараг гэхэд дахин эхлүүлэхийг эрмэлзэж байгаа бол “Nissan” үйл ажиллагаагаа энэ долоо хоногтоо багтаан үргэлжлүүлнэ хэмээн найдаж байна.

 

Харин Японы автомашин үйлдвэрлэгч бусад компани үйлдвэрийнхээ үйл ажиллагааг дахин сэргээхэд хүндрэл учирсан бөгөөд тээврийн хэрэгслүүдийн эд ангиуд хангалттай нийлүүлэгдэх эсэхийг баталгаажуулах шаардлага үүссэн байна. Үүний зэрэгцээ “Nissan” компани Хятадаас нийлүүлдэг эд ангиуд дутагдсаны улмаас Фүкүока муж дахь үйлдвэрийнхээ үйл ажиллагааг зогсоожээ.

 

Мөн автомашин үйлдвэрлэгчид Хятадаас өөр улс орноос эд ангиудаа худалдан авах боломжийг судалж байгаа ажээ.

 

Эх сурвалж: Монцамэ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404