Орхон аймгийн Дэд бүтэц, хот байгуулалт, гэр хорооллын хөгжлийн хороо хуралдаж ажлын төлөвлөгөөгөө баталлаа
2020/02/04
Өнөөдөр аймгийн ИТХ-ын Дэд бүтэц, хот байгуулалт, гэр хорооллын хөгжлийн хорооны хурал боллоо. Хурлаар хорооны 2020 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцсэн юм. Тус хорооны хуралд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, Дэд бүтэц, хот байгуулалт, гэр хорооллын хөгжлийн хорооны дарга Б.Мөнхдалай, хорооны гишүүн, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч М.Түмэнжаргал, хорооны гишүүн, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Ц.Баяржаргал, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч В.Адъяа С.Гандолгор, Х.Оюун-Эрдэнэ нар хүрэлцэн ирж, төлөвлөгөөнд тусгах зарим асуудлаар санал солилцлоо. Мөн хорооны бусад гишүүдээс ирсэн саналыг төлөвлөгөөнд тусган Дэд бүтэц, хот байгуулалт, гэр хорооллын хөгжлийн хорооны 2020 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. 
 
 
 
 
 
 
Дэд бүтэц, хот байгуулалт, гэр хорооллын хөгжлийн хорооны чиг үүрэг:
  • Дэд бүтцийн цогц бодлого
  • Хот байгуулалт, архитектур барилгажилт
  • Хотын инженерийн шугам сүлжээ
  • Түлш эрчим хүч
  • Гэр хорооллын төлөвлөлт, дахин төлөвлөлт, шинэ суурьшлын бүсийн асуудал
  • Гэр хорооллын дэд бүтэц
  • Газар зохион байгуулалт
  • Хог хаягдлын менежмент
  • Зам тээвэр, харилцаа холбоо
  • Нийтийн эзэмшлийн аж ахуйн удирдлага зохион байгуулалт
  • Хот тохижилт, оршин суугчдын тав тух аюулгүй байдал
  • Хариуцсан салбарын судалгаа, хяналт, шинжилгээ, үнэлгээ
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404