“Оскар”-ын наадам эхэллээ
2020/02/10

Америкийн кино урлагийн академийн “Оскар” наадмын 92 дахь удаагийн шагнал гардуулах ёслол АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын “Dolby” театрт эхэллээ. Энэ удаагийн наадмыг өнгөрсөн жилийнхтэй адил хөтлөгчгүйгээр явуулж байгаа юм.

 

“Оскар-2020” наадамд “Жокер” уран сайхны кино хамгийн олон буюу 11 шагналд нэр дэвшсэн бөгөөд уг киноны гол дүрийн жүжигчин Хоакин Феникс “Шилдэг эрэгтэй дүр”-ээр шалгарах магадлал өндөр байна. Энэхүү наадмыг "ABC" суваг шууд дамжуулан үзүүлж байна. 

 

Мөн “Шилдэг кино” шагналын төлөөх өрсөлдөөн БНСУ-ын найруулагч Бон Жун Хогийн уран бүтээл “Шимэгч” болон Английн найруулагч Сэм Мендесийн уран бүтээл “1917” киноны дунд өрнөнө хэмээн олон нийт таамаглаж байгаа ажээ.

 

“Шилдэг найруулагч” шагналд Квентин Тарантино /“Холливудад нэгэн удаа”/, Мартин Скорсезе /“Ирланд эр”/, Тодд Филлипс /“Жокер”/, Сэм Мендес /“1917”/  болон Бон Жун Хо /“Шимэгч”/ нар нэр дэвшжээ. 

 

"Оскар-2020" наадмын улаан хивсний ёслол

“1917” киноны найруулагч Сэм Мендес гэргийн хамтаар

“Холливудад нэгэн удаа” кинонд тоглосон Брэд Питт

“1917” киноны гол дүрүүд болох Дин-Чарльз Чепмен, Жорж Маккей нар

“Шимэгч” киноны уран бүтээлчид

Америкийн найруулагч, жүжигчин Спайк Ли домогт сагсанбөмбөгч Коби Брайантын дурсгалыг хүндэтгэн ийнхүү хувцаслажээ

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404