Фэйсбүүк хаягаараа "коронавирус илэрсэн" гэх худал мэдээлэл тараасан иргэнийг хоёр сая төгрөгөөр торгожээ
2020/02/08

Коронавирус илэрч дүүргийн эмнэлэгт хөл хорио тогтоож байна хэмээн худал мэдээлэл тараасан иргэнийг хоёр сая төгрөгөөр торгожээ. Тодруулбал, нэгдүгээр сарын 25-ны өдөр “Баянзүрх дүүргийн эмнэлэгт коронавирус илэрч хөл хорио тогтоож байна” гэх мэдээллийг өөрийн фэйсбүүк цахим хаягтаа нийтэлсэн иргэнийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс олж тогтоон холбогдох шалгалтын ажиллагаа явуулжээ.

Худал мэдээллийг нийтэд дэлгэсэн иргэн Э-г Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгож арга хэмжээ авсан байна.

Иймд иргэд коронавирустэй холбоотой худал ташаа мэдээлэлд итгэхгүй байж, энэ талын мэдээ, мэдээллийг албаны эх сурвалжаас авч байх, нөгөө талаас нийгэмд худал ташаа мэдээллийг зориудаар тарааж, иргэд, олон нийтийг төөрөгдүүлвэл зохих хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэдгийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404