Х.Тэмүүжин: Улс төрийн зохиолтой, зохион байгуулалттай баривчилгаа явагдлаа
2020/02/07

Өнөөдөр АН-ын дэд дарга Тэмүүжин цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Мөн АН-ын дэд дарга Х.Тэмүүжин хэлэхдээ: “Болж буй үйл явцтай холбогдуулан хэд хэдэн баримт ярих ёстой. Нийгмийн даатгалын сан 2005 оноос хойш 47 тэрбум төгрөгийн орлоготой ажиллаж ирсэн. Ц.Уртнасан дарга тухайн үеийн НДГ-ын даргаар ажиллаж эхлээд 268 тэрбум төгрөгийн ашиг орлоготой болгон нэмэгдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл 47 тэрбум төгрөг олж байсан байгууллагын орлогыг 268 болтол нь өсгөж, ашигтай ажиллуулсан. Эдгээр тоонуудаас харахад хэн нь хариуцсан ажлаа сайн хийв, хэн нь нийгмийн даатгалын санг хоосруулав гэдэг нь тод харагдаж байна. Улс төрийн зохиолтой, зохион байгуулалттай баривчилгаа явагдлаа. 2017 оны наймдугаар сарын 31-ны өдөр 45 тэрбум төгрөг, 2017 оны есдүгээр сарын 08-ны өдөр 34 тэрбум төгрөг, мөн оны аравдугаар сарын 04-ны өдөр 10 тэрбум төгрөгийг, 2017 оны арван нэгдүгээр сарын 03-ны өдөр 10 тэрбум төгрөг, 2018 оны хоёрдугаар сарын 24-ны 2,4 тэрбум төгрөг, 2018 оны зургадугаар сарын 24-ны өдөр 79 тэрбум төгрөгийг тус тус тухайн үеийн сайд нарын зөвшөөрлөөр Капитал банканд хадгаламж хэлбэрээр байршуулсан.

Гэтэл Капитал банкны дампуурлаас болж нийгмийн даатгалын санд учирсан хохирлыг 2012-2016 оны хооронд Нийгмийн даатгалын санд ажиллаж байсан албан хаагч нарт тохон, Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн улмаар цагдан хориод байгааг эсэргүүцэж байна. Дээрх шилжүүлгүүдийг хийх үед Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар Н.Номтойбаяр, С.Чинзориг нар тус тус ажиллаж байсан. Тэднээс өмнө ашигтай ажилласан албан тушаалтан хариуцлага тохоож болохгүй”  хэмээлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
Зочин192.82.76.54
Шүүх хараат бус болсон учраас улс төрийн захиалгаар
2020/03/12
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404