Сонгууль ба “Царцааны нүүдэл”
2020/02/06

Сонгуулийн саналаа нэг нэр дэвшигчийн төлөө өгөхийн тулд өөр нутаг оронд зохион байгуулалтайгаар олноороо шилжихийг “Царцааны нүүдэл” гэж нэрлэдэг. УИХ-ын 2016 оны сонгуулиар “Царцааны нүүдэл” хамгийн их явагдсан юм. “Царцааны нүүдэл”–ийг Увс аймагт 3300 сонгогч шилжсэнээрээ тэргүүлсэн бол Хөвсгөл аймагт 2985 сонгогч, Баянхонгор аймагт 2261 сонгогч шилжиж, Архангай аймагт 1341 сонгогч тус тус нэмэгдсэн гэдэг.

Ийм нүүдэл Улаанбаатар хотод ч явагдсан. Нэг дүүргээс нөгөөд шилжин очих нь ердийн үзэгдэл байсан. Одоо ч нүүж байна. Тодруулбал, Говь-алтай аймаг руу 200, Баянхонгор аймаг руу 1650, Сонгинохайрхан дүүрэг рүү 11650, Увс аймаг руу мөн их хэмжээний сонгогч “царцаа” нүүжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404