Хятадад коронавирусны халдварын 3694 шинэ тохиолдол бүртгэгджээ
2020/02/06

Хятад улсын мужийн түвшний засаг захиргааны 31 бүс нутагт лхагва гарагт шинэ төрлийн коронавирусээр үүсгэгддэг уушгины хатгалгааны 3694 шинэ тохиолдол бүртгэгдэж, уг өвчний улмаас 73 хүн нас баржээ.

 

Үндэсний эрүүл мэндийн комиссын өдөр тутмын тайлан мэдээнд дурдсанаар, лхагва гарагийн оройны байдлаар коронавирусээр халдварласан хүмүүсийн тоо 28018 хүрч, нийт 563 хүн нас барсан байна. Мөн коронавирусний халдвар авсан байх магадлалтай тохиолдлын тоо 24702 хүрч, биеийн байдал хүнд хүний тоо 3859 хүрчээ.

 

Үүнээс гадна эмнэлгээс гарсан хүний нийт тоо 1153 хүрсэн байна.

 

Лхагва гарагт нас барсан хүмүүсийн 70 нь Хубэй мужид, 1 нь Тяньжиньд, 1 нь Хэйлунжянд, 1 нь Гуйжоуд тус тус бүртгэгдсэн байна. Мөн тухайн өдөрт 640 хүний биеийн байдал хүндэрсэн бол 261 хүн эдгэрэн эмнэлгээс гарчээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404