“Хором бүрээ анхааръя” аяныг өрнүүлж байна
2020/02/06

Онцгой байдлын ерөнхий газраас Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран “Хором бүрээ анхааръя” ахуйн осол, унаж бэртэхээс урьдчилан сэргийлэх аяныг өрнүүлж байна.

  Орчны аюулгүй байдлыг хангуулах, олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх замаар гэр орон, гудамж талбай, ажлын байранд хайхрамж болгоомжгүй байдлаас үүдэн унаж бэртэх, осол гэмтлийн тохиолдлыг бууруулах зорилготой юм.

  Тоо баримтаас харахад 10 хүн тутмын 3 нь унаж бэртсний улмаас эмнэлгийн тусламж үйчилгээ авсан.  Осол гэмтэлд өртсөн хүмүүсийн 56,6 хувь эрэгтэйчүүд, 43,4 хувь нь эмэгтэйчүүд  байна. Мөн унаж гэмтсэн 3 хүн тутмын 1 нь гэртээ байхдаа, 1 нь гудамж зам талбайд явж байхдаа гэмтжээ. Нийт унаж гэмтсэн тохиолдлын 88% нь нийслэлд бүртгэгдсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404