Дээд шүүх: Б.Хурц нарын хэргийг хянаж байна
2020/02/05

Улсын дээд шүүхээс ТЕГ-ын дарга асан хошууч генерал Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч,  С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийг хянаж байна гэжээ.  Тэгэхээр одоогоор шүүх хурал товлох эсэх нь тогтоогдоогүй байгаа юм.  Тус хэргийг өнгөрсөн наймдугаар сард Төв аймгийн сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх зургаан өдрийн турш хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаахаар шийдвэрлэсэн байдаг.  Энэхүү шийдвэрийг  хохирогчид  болон зарим  өмгөөлөгч нар эсэргүүцэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байгаа билээ

Эх сурвалж:www.polit.mn 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404