Монгол Улс Коронавирусийн сэжигтэй бүсэд оржээ
2020/02/05

БНХАУ-ын Өвчлөлийг хянах төвөөс мэдэгдсэнээр коронавирусын дэгдэлт Азийн 24,400 гаруй хүнийг өвчлүүлээд байна. Мөн бусад 25 улс оронд коронавирус илэрсэн тохиолдол  батлагдаад байгаа юм.

Тэгвэл коронавирусийн халдварын тархалтыг хянадаг газрын зураг дээр Монгол Улс улбар ангилалд буюу сэжигтэй бүсэд хамаарагджээ.

Энэ нь хүмүүст манай улсад халдвар илэрсэн ч түүнийг нууж байж магадгүй гэсэн хардлагыг төрүүлээд байгаа юм. Манай улсын хувьд одоогоор коронавирусийн халдвар илрээгүй бөгөөд сэжигтэй тохиолдлууд бүртгэгдсэн хэдий ч шинжилгээний хариу сөрөг гарсаар байна.

Харин дэлхийн газрын зураг дээр улбар буюу сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн нь халдварын голомтоос ирсэн иргэдийн далд үе дуусаж, шинжилгээний хариу бүрэн гараагүй байгаатай холбоотой юм байна. Өнгөрсөн Бямба гаригт БНХАУ-ын Ухань хотоос ирсэн 31 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээнд хамруулж буй бөгөөд вирусын халдварын далд үе дуусаж, халдваргүй  гэдэг нь бүрэн нотлогдсоны дараагаар дэлхий нийтэд мэдээлэх юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404