ЭМЯ-ны коронавирустэй холбоотой ээлжит мэдээлэл
2020/02/05

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар өнөөдөр /2020.02.05/ мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Монгол Улс шинэ коронавирусийн халдварын эрсдэл өндөр орны тоонд багтсан. БНХАУ-аас эх орондоо ирж буй монгол иргэдийн тоо тоо эрс нэмэгдэж байна. Шинэ коронавирусийн халдвар гарсан орнуудад зорчихгүй байхыг бид зөвлөж байгаа ч өвчлөл гарсан оронд зорчоод ирсэн Дархан-Уул аймгийн иргэнд халуурах шинж тэмдэг илэрсэн. Тухайн иргэн өөрийгөө тусгаарлаж, эрүүл мэндийн байгууллагад хандсан нь сайн талтай. Иргэд өвчлөл гарсан улс оронд зорчихгүй байх зөвлөмжийг дагах хэрэгтэй байна. Зорчоод ирсэн тохиолдол томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл амны хаалт зүүгээд, эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй байна” гэв.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа “Хоёрдугаар сарын 5-ны өдрийн 10:00 цагийн байдлаар 24 мянга 483 хүн халдвар авсан нь тогтоогдож, 426 хүн нас барсан. Нийт  тохиолдлын 99 хувь нь БНХАУ-д бүртгэгдэж байна. БНХАУ-аас гадна 23 улсад 159 тохиолдол бүртгэгдсэн. Сүүлийн 24 цагийн байдлаар зургаан тохиолдол шинээр нэмэгдсэн. Шинэ коронавирусийн халдвар авсан нь батлагдсан 7711 тохиолдолд шинжилгээ хийхэд эрэгтэйчүүд зонхилон тусч байна. Нийт тохиолдлын 89 хувийг 30-89 настай хүмүүс эзэлж байна. БНХАУ-аас бусад улс оронд бүртгэгдсэн тохиолдлууд нь бүгд Хубэй мужид зорчсон байгаа учир халдварын голомт болон халдвар гарсан газруудад зорчихгүй байх, зорчсон бол 14 хоног тусгаарлахыг хүсэж байна” гэсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404