ХҮН болон Монголын Социал Демократ Нам эвслийн гэрээнд гарын үсэг зурлаа
2020/02/04

Хөдөлмөрийн үндэсний нам болон Монголын Социал Демократ Нам эвсэж байгаагаа зарлан, хамтын ажиллагааны санамж бичигт өчигдөр гарын үсэг зурлаа. Ингэснээр хоёр сонгуульд хамтран оролцох үйл ажиллагааны эхлэл тавигдаж буй аж.

Тус хоёр намын мэдэгдэлд,  “Монгол Улсад нийгмийн баялгийн хуваарилалт гажиж, баян ядуугийн ялгаа эрс нэмэгдэн, цөөхөн бүлэг этгээдүүдэд эрх мэдэл, эд хөрөнгийн хэт төвлөрөл үүсч, Монгол орон маань монгол ХҮН эрх тэгш, амар амгалан амьдрах боломжгүй, амьд үлдэхийн төлөөх тэмцлийн талбар болжээ. Улмаар Монгол Улсын тусгаар тогтнол, ардчилал, парламентын засаглал, хүний эрх, эрх чөлөө, эрх зүйт төр, эв нэгдэл зэрэг төр, нийгмийн суурь үнэт зүйлс алдагдаж, харь гүрний гар хөл бологчид, “авлигын сүлжээний эзэд”-ийн хууль ёсны дарангуйлагч болох шуналын золиос болж байна. Иймд тусгаар Монгол Улсад шударга ёсыг тогтоох, тэгш боломжийг бүгдэд олгох, хүмүүнлэг, иргэний, ардчилсан төрийн зарчмуудыг бодитоор хэрэгжүүлэх, хэсэг бүлгийн бус нийтийн сайн сайхны төлөө хүн төвтэй улс төрийн бодлогын зохистой шийдлүүдийг гарган хэрэгжүүлэх нь ардчилсан дэвшилтэт үзэлтэй улс төрийн хүчнүүдийн түүхэн үүрэг болоод байна. Манай хоёр нам хүнээ дээдэлсэн зүүн төвийн улс төрийн бодлоготой намуудын хувьд эвийг эрхэмлэн, хүчээ нэгтгэх, үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулах, хамтран ажиллах зорилгоор харилцан тохиролцож хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулж байна. Түүнчлэн нам тус бүрийн эрх бүхий байгууллагаас холбогдох улс төрийн шийдвэрээ гаргасан тохиолдолд 2020 оны УИХ-ын сонгуульд эвсэл болон оролцох боломжтойг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404