Х.Нямбаатар : Их газрын эрх зүйн системтэй орнуудад манайхтай адил хууль бий
2020/02/04

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар 2020 оны УИХ-ын хаврын чуулганаар Зөрчлийн тухай хуулийг шинэчлэн найруулж өргөн барихаар төлөвлөж байгаагаа мэдээллээ.

Зөрчлийн тухай хуульд намрын чуулганаар хэд хэдэн өөрчлөлт орсон бөгөөд уг хуулийн төслийг шинэчлэн найруулах болсон үндэслэлээ УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Их газрын эрх зүйн системтэй орнуудад манайхтай адил хууль бий. Бид цаашид Зөрчлийн тухай хуулийг заавал шууд торгох уу эсхүл эрхзүйн үр нөлөөллийг сайжруулах уу гэдэгт шинэчилсэн найруулга чиглэнэ” хэмээн тайлбарласан юм.

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн бөгөөд торгуулийн хэмжээ Захиргааны тухай хуулиас нэмэгдсэн нь иргэдийн шүүмжлэлийг дагуулж байсан билээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404