Н.Номтойбаяр: Бичлэг хуурамч гэдгийг аль хэдийнэ тогтоосон юм бол яагаад одоо мэдээлэв
2020/02/04

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг УИХ-аас гаргасан. Түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх санал хураалтаар нууцаар явуулж байхад Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн гэх мэт зарим гишүүн "хүн амины хэрэгт сэжиглэгдэж байна гэдэг ноцтой" гэх маягийн юм ч хэлж байлаа. Мөн Г.Батхүү агсны үр хүүхдүүд аавыг нь хөнөөсөн байж болзошгүй 13 секундын бичлэг байгаа талаар ч мэдээлж байв. 

Гэтэл өчигдөр цагдаагаас 13 секундын бичлэг гэж байхгүй.  Байгаа мэтээр талийгаачийн ар гэр, үр хүүхдийг хуурч, мөнгө авсан хэмээн мэдээлэл хийлээ. Үүнээс болоод олон асуудал үүсч байна. Мөн Н.Номтойбаяр гишүүн өөрийн твиттер хуудсаараа дамжуулж, байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр “13 секундын бичлэг” зэргээр намайг ”АЛУУРЧИН” гэж нийгэмд, тэр тусмаа УИХ-ын гишүүдэд @tolin555 /Батхүүгийн Ганхөлөг/  захидал тараасан.

@BuBaatarkhuu /ЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү/-д талархах ч, аль 2019 оны тавдугаар сарын 28-д тогтоогдчихсон  байсан юм бол яагаад намайг УИХын гишүүнэээс чөлөөлөгдөх хүсэлт өгсөний дараа мэдээлэв!? Эсхүл прокурор?" хэмээн жиргэжээ.  
Мөн нэгдүгээр сарын 24-ий өдөр Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдлөө ч хавсаргасан байна. 
 
 
Эх сурвалж: Zaluu.com
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404