Эрдэнэбилэг: Батхүү агсаны 13 секундын бичлэг байгаа гэдгийг тогтоогоогүй байна
2020/02/03

Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Эрдэнэбилэг дараах мэдээллийг өгөв:

-Өнгөрсөн сард Г.Батхүүгийн гэр бүлийн өмгөөлөгч Ж.Батхуяг бодит бус мэдээллийг хэвлэл мэдэллийн хэрэгслээр тараалаа. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүд, полиграфийн магадлагаа, хохирогчийн ар гэрийнхэн рүү нэр бүхий этгээдийн бичсэн хуурамч мессеж  зэргийг ил болгосон.   

Бид аливаа хэргийн талаар мэдээлэхдээ прокуороос зөвөөрсөн мэдээллийг л ил болгодог хууль эрхзүйн орчин бий. Иймд хэргийн дэлгэрүүлж ярих боломжгүй. Өмгөөлөгч Ж.Батхуяг талийгаачийн гар утсанд хийсэн шинжилгээний дүгнэлт, хохирогчийн ар гэрийнхэн рүү нэр бүхий этгээдийн бичсэн мессежийг прокурорын зөвшөөрөлгүйгээр задруулсан. Энэ нь хэрэг бүртгэлд саад учруулж байна. Иймд бид өмгөөлөгчид хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байна. Одогооор 13 секундын бичлэг байгаа гэдгийг тогтоогоогүй байна. Иргэн Г гэх этгээд 13 секундын бичлэг бий хэмээн талийгаачийн ар гэрийнхнийг нь хууран, 15 сая төгрөг авсныг бид тогтоосон.  Иргэн Г үүнээс гадна 6 удаагийн залилангийн хэрэг үйлдэж, 269 сая төгрөгийг залилан авсныг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгасан. Түүний хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404