Н.Номтойбаярыг Монгол Улсын хилээр гарахыг хориглолоо
2020/02/03

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс  түүнд 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, холбогдох хэргийг шийдвэрлэж дуустал Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлахаар шийдвэрлэсэн аж.

Үүнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын алба хашихдаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг зориулалт өөрчлөн зарцуулсан, УИХ-ын гишүүн агсан Г.Батхүүгийн амь насаа алдсан хэрэгт гэрчийн мэдүүлэг өгөхдөө буруу мэдээлэл өгсөн, хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ шалгагдаж байгаа хэргийн нууц задалсан зэрэг үндэслэлүүдээр буруутгагдсан.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404