Орос, Хятадын зорчигч тээврийн төмөр замын хөдөлгөөнийг бүрэн зогсоожээ
2020/02/03

Коронавирусний халдвар дэгдсэнтэй холбоотойгоор ОХУ хоёрдугаар сарын 3-наас эхлэн БНХАУ-тай зорчигч тээврийн галт тэрэгний бүх хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоосон тухай “Оросын төмөр замууд” компани мэдээлжээ.

 

Коронавирусний халдвар ОХУ-д тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор ОХУ, БНХАУ хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг Москвагийн цагаар 00:00 цагаас эхлэн "дараагийн тусгай мэдэгдэл гарах хүртэл" зогсоосон байна. 

 

Тодруулбал, “Хятадын төмөр замууд” компанийн Бээжин-Москва чиглэл, Чита-Өвөр Байгалын хязгаар-Бээжин болон Москва-Бээжингийн шууд харилцааны галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоожээ.  

 

Москва-Бээжин чиглэлээс бусад зорчигч тээврийн галт тэрэг, шууд харилцааны вагонуудын хөдөлгөөнийг урьд нь нэгдүгээр сарын 31-нээс эхлэн түр зогсоосон байсан юм. Харин өнөөдрөөс эхлэн зорчигч тээврийн төмөр замын хөдөлгөөн бүрэн зогсож байна. Гэхдээ ОХУ, БНХАУ-ын хооронд ачаа тээврийн төмөр замын харилцаа үргэлжилсэн хэвээр байгаа юм.

 

Эх сурвалж: Монцамэ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404