Зарим хилийн боомтыг хаах шийдвэр гаргаалаа
2020/01/31

УИХ-ын гишүүн Н.Энхболд: Засгийн газрын хуралдаанаар зарим хилийн боомтыг хаах шийдвэр гаргаад байна. Хилийн тухай хууль болон ДЭМБ-аас гаргасан сануулга, зөвлөмж, бусад улс орнуудад мөрдөж байгаа дэглэм журам, ялангуяа БНХАУ-тай хиллэж байгаа улс орнуудын зүгээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийг харгалзаж үзээд дараах шийдвэрийг Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлэхээр боллоо.

  1. Монгол Улс БНХАУ-ын хилийн агаарын зам, төмөр зам, авто замын бүх боомтоор БНХАУ-ын иргэд, тус улсын хилээр дамжин Монгол Улсад ирэх гуравдагч улсын иргэдийг маргаашнаас эхлэн гуравдугаар сарын 2-ны өдрийг дуустал Монгол Улс руу нэвтрүүлэхгүй байх шийдвэр гарав.
  2. Хятадын талаас ирэх Монгол Улсын иргэдийг агаарын замын Буянт–Ухаа нисэх онгоцны буудал, Замын-Үүдийн галт тэрэгний буудлаар авах шийдвэр гарлаа. Халдвар дамжиж болзошгүй цэгүүдийг аль болох цөөхөн байлгаж, хяналт шалгалтыг чангатгалаа.
  3. Тодорхой нэр заасан боомтуудаас бусад Монгол-Хятад хилийн дагуу авто замын боомтуудыг гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл хаана. Хятад улсын иргэд Монгол Улс руу нэвтрэхгүй.
  4. Энэ хугацаанд Замын-Үүд, Эрээний төмөр замын боомтоор хил нэвтэрч байгаа ачаа, тээврийн галт тэрэгнүүд хуваарийн дагуу зорчино. Худалдаа, арилжаа, хүнсний хангамжтай холбоотой Хятадаас оруулж ирдэг итгэмжлэгдсэн ачаа, барааг хилээр нэвтрүүлэх ажил хэвийн үргэлжилнэ
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404