Коронавирусний халдварын 9692 тохиолдол бүртгэгджээ
2020/01/31

БНХАУ-ын мужийн түвшний засаг захиргааны 31 бүс нутагт шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгааны 9692 тохиолдол бүртгэгдлээ гэж тус улсын Эрүүл мэндийн газрын удирдлагууд баасан гарагт мэдээлжээ. Мөн уг өвчний улмаас нас барсан хүний тоо 213 хүрсэн байна.

 

Үндэсний эрүүл мэндийн комиссын өдөр тутмын тайлан мэдээнд дурдсанаар, пүрэв гарагийн оройны байдлаар 1527 хүний биеийн байдал хүнд байгаа бол халдвар авсан байх магадлалтай тохиолдлын тоо 15238 хүрчээ. Өчигдрийн байдлаар нийт 171 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.

 

Пүрэв гарагт коронавирусээр халдварласан 1982 шинэ тохиолдол бүртгэгдэж, 43 хүн нас барснаас 42 нь Хубэй мужид, 1 нь Хэйлунжян мужид бүртгэгджээ. Мөн тухайн өдөрт 157 хүний биеийн байдал хүндэрсэн бол 47 хүн эмнэлгээс гарсан байна. Үүнээс гадна коронавирусний халдвар авсан өвчтөнүүдтэй ойр байсан 113579 хүн тогтоогдсоноос 4201 хүнийг гэр лүү нь буцаасан бол 102427 хүн эмнэлгийн хяналтад байгаа аж. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404