Д.Эрдэнэбат: Сонгууль болохоор эрүүл ухаантай хүмүүс нь согтуу болчих юм
2020/01/30

Хуралдаанаар Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Сонгуульд өрсөлдөх төрийн албан хаагчийг наймдугаар сарын нэгнээс ажлаа хүлээлгэж өгөх Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжсэн саналд гишүүд байр сууриа илэрхийлэв.

 УИХ-ын гишүүн Д.Эрдэнбат: 

 -Анхны хэлэлцүүлгээр шийдэгдсэн асуудлыг бүгдийг нь унагаж, унасан асуудлыг 3/2-ын саналаар босголоо. Хууль зөрчиж байна гэхэд хүлээн зөвшөөрөөгүй. Орон нутгийн төлөөллийн хурлын хуулийг батлахад олонхиороо хүч түрж болохгүй. Чуулган дээр шийдсэн асуудлыг бүлэг дээр өөрчлөөд оруулаад ирэх юм. Төрийн албан хаагч бол хамгийн үнэ цэнэтэй боловсон хүчин. Төрийн албан хаагчийг зургаан сарын өмнө ажлаас нь чөлөөлөх нь зөв. Эрүүл ухаантай хүмүүс нь согтуу болчих юм. Сонгууль болохоор ингээд байгаа юм уу. Орон нутгийн сонгуульд өрсөлдөх төрийн албан хаагч дөрөвдүгээр сарын нэгнээс ажлаасаа чөлөөлөгдөх нь зөв. Би энэ санал асуулгаас хойш санал хураалтад оролцохгүй. 

 Ийнхүү 11 зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсны дараагаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн хуулийг баталлаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404