ГУРВАН САЯ АМ.ДОЛЛАРЫН ӨРИЙН БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
2020/01/29

Монгол Улсын Хөгжлийн банкны  охин компани болох Ди Би Эм ассет менежмент ҮЦК ХХК нь хөрөнгө оруулалтын сангуудыг үүсгэн байгуулж эдийн засгийн өсөлтийг дэмжсэн төслүүдийг санхүүжилтээр хангах зорилготой. Тус компани  сүүлийн 2 жилийн хугацаанд олон улсын банк санхүүгийн байгууллагатай хамтран ажиллаж, зөвлөгөө, чиглэл авсны үндсэн дээр уул уурхай, дэд бүтэц, ХАА зэрэг манай улсын голлох эдийн засгийн салбарт чиглэсэн Үндэсний стратегийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулаад байна.

Тус сангаас хийгдэх анхны хөрөнгө оруулалтыг Монгол Улсад хариуцлагатай уул уурхайн сайн жишгийг тогтоож буй Канад Улсад 2018 онд IPO хийж, хөрөнгө оруулалт амжилттай босгосон Степ голд лимитед компанид хийхээр шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийн дагуу  2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хувьцаанд хөрвөх эрхтэй 3 сая ам.долларын өрийн бичгийг 2 жилийн хугацаатайгаар худалдах, худалдан авах гэрээнд Ди Би Эм ассет менежмент ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Болормаа, Степ голд лимитед компанийн Ерөнхийлөгч Т.Батаа нар гарын үсэг зурлаа.

Степ голд лимитед компани нь Дорнод аймгийн Цагаан овоо сумын нутагт байрлах алт болон холимог металлын ордод нийт 80 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалтыг олон улсын зах зээлээс амжилттай босгоод байгаа бөгөөд 2020 онд 60,000 унц алтыг Алтан цагаан овоо ордоос олборлохоор төлөвлөөд байна. Цаашдаа уурхайн үйл ажиллагаа өргөжиж, жилийн 150,000 унц алт олборлох төлөвлөгөөтэй байгаа ба төслийн нийт борлуулалтын орлогоос 700 орчим сая ам.долларын гадаад валютын орох урсгал орж ирэх юм.

Дорнод аймгийн Цагаан овоо сумын нутагт байрлах Алтан цагаан овоо уурхай

Төслийн үр дүнд манай улсын алт, гадаад валютын нөөц жилд дунджаар 60-180 сая ам.доллартай тэнцэх хэмжээгээр нэмэгдэх, орон нутагт хариуцлагатай уул уурхай хөгжиж ажлын байр бий болох, олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй компанийн нээлттэй засаглал, санд ирэх санхүүгийн үр өгөөж зэргийг голлох үндэслэл болгон хөрөнгө оруулалтын шийдвэрийг гаргасан.

Тиймээс, зээл санхүүжилтийн хүсэлт гаргахад бусдаар зуучлуулах, дамжуулах, хөөцөлдүүлэх, болсон болоогүй зөвлөгөө авах ямар ч шаардлага байхгүй бөгөөд энэ нь цаг хугацаа, хөрөнгө мөнгөөр хохирол учруулж болзошгүйгээс гадна, буруу, дутуу мэдээлэл ирүүлснээс болж манай банкны саарал, хар жагсаалтад бүртгэгдэх эрсдэлтэй гэдгийг хэлэх нь зүйтэй байна.

Гэхдээ хамгийн чухал нь үнэхээр манай шалгуур шаардлагыг хангасан компанийн хувьд зээл, санхүүжилтийн хүсэлт гаргахын тулд хэн нэгэн танил талаа хайгаад байх шаардлагагүй шууд цахим системээр дамжуулаад хүсэлтээ ирүүлэх, ирүүлсэн хүсэлтийнхээ судлах шийдвэрлэх явц нь ямар алхамд байгааг системээр дамжуулан мэдэх болсон юм.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404