Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2-р сарын 05 -нд болно
2020/01/29

Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Цэц зөвхөн Үндсэн хууль  хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ.” гэсэн заалт нь  Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээ рзүйлийн 1,  Жаран зургадугаар зүйлийн 1, мөнзүйлийн 2 дахь хэсгийн 1, 4 дэхзаалт, Далдугаар зүйлийн1, 2 дахь хэсгийг зөрчсөн байна гэсэн мэдээллийг ирүүлжээ.

 

Дээрх мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2020 оны хоёрдугаар  сарын 05-ны өдрийн 9.30 цагаас Цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийхээр товлов гэж Цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404