Ц.Нямдорж: Ерөнхий сайд бид хоёрын хооронд яс хаяж хар муур гүйлгэж байна
2018/08/10

Хуульзүйн сайд Ц.Нямдорж Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй ам зөрж, Засгийн газрын гишүүнээс гарна гэсэн мэдээлэл хэвлэлээр гарсан.  Энэ талаар тодруулахад,  

"Улс  төрийн зорилготой тарааж байгаа гүтгэлэг, цуурхал, худлаа яриа болгоны араас хөөцөлдөх амаргүй байна.  Би У.Хүрэлсүхийн Засгийн газарт ороод  томилогдсоноос хойшхи хугацаанд санал зөрөх зүйл байсан ч ам зөрж үзээгүй юм байна. МАН-ын бага хурлын дараагаар Их тэнгэрт болсон арга хэмжээний үеэр “Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарна гэж Ц.Нямдорж хэлжээ” гэж мэдээлэл гараад байгаа юм. Би МАН-ын бага хурал дуусгаад яаман дээрээ ажилтай ирсэн. Дараагийн ямар ч арга хэмжээнд оролцоогүй. Хэн нэг УИХ-ын гишүүдтэй бас уулзаагүй. Бага хурлын дараагаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин бид хоёр уулзаад ажил руугаа явсан. Тиймээс наадах чинь улс төрийн захиалгатай явуулга. Өнөөдөр “УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг урвасан гээд тавьчихаар энэ зохион үргэлжлэлтэй юм байна” гэж ойлгосон. Ер нь яс хаях гэдэг зүйл хэцүү. Одоогийн Ерөнхийлөгч бид хоёрын хооронд яс хаяж, шар муур гүйлгэж байгаа. Ерөнхий сайд бид хоёрын хооронд яс хаяж хар муур гүйлгэж  байгаа. Тэгж амьдарч, өөрийнхөө зорилгыг биелүүлэх гэдэг хүмүүс байна. Засгийн газрын ажил амаргүй нөхцөлд явж байгаа. Эдийн засгийн нөхцөл байдал өөр болсон. 2017 онд ч муугүй байсан. Энэ онд эдийн засаг гайгүй болсон. Үүний зэрэгцээ бэрхшээлтэй зүйл байна. Олны дургүйг хүргэсэн зүйл байна. Шийдэх гээд зүтгэхээр замд нь будилуулж байна. Энэ жилийн тухайд эдийн засгийн нөхцөл байдал эрс өөр болж байна. Төв цэвэрлэх байгууламжийн ажил явж байгаа, сургууль, цэцэрлэгийн барилгын ажил явж байгаа. Заримынх нь санхүүжилт гаднаас орж ирэх учир цаг хугацааны бэрхшээл байгаа. Гэхдээ төлөвлөсөн ажлууд явж байна" гэжээ

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404