Д.Тогтохсүрэн: Цэнгэл нэр дэвшигчийг төрийн албанд олон жил томилогдсон гэж дэмжсэн.
2020/01/27

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. хуарладаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар мэдээлэл хийв.

 УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

 -УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хоёр асуудал хэлэлцлээ. УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, мандат хуваарилах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. УИХ-ын сонгуулийн тухай хуулиар хоёрдугаар сарын нэгнээс тойрог байгуулах, сонгууль явуулах товыг УИХ шийдвэрлэх ёстой. Өглөө МАН-ын Удирдах зөвлөл энэ асуудлаар хуралдсан. УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар энэ асуудлаар шийдвэр гаргалаа. Улсын хэмжээнд 29 тойрогт 76 мандат хуваарилна. Орон нутагт 20 тойрог, 52 мандат хуваарилна. Мандатын тоонд өөрчлөлт ороогүй. Нэг тойрогтой байсан аймгуудыг хоёр болгосон. Сонгуулийн тухай хуулинд олон мандаттай тойрог байгуулна гэсэн. Дундговь, Говь-Алтай, Сүхбаатар, Булган аймаг нэг мандаттай байсныг нэмж байна. Нийслэлийн хэмжээнд 9 тойрог 24 мандаттай байна. Баянзүрх, Сонгинохайрхан тав таван мандаттай, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг тус бүр гурав, Багахангай, Налайх, Багануур дүүрэг хоёр мандаттай байна. Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг хоёр хоёр тойрогт хувааж байна. 

 -Болгарт Элчин сайдаар томилогдох Ц.Цэнгэл нэр дэвшигчийг дэмжсэн үү?

 -Цэнгэл нэр дэвшигчийг төрийн албанд олон удаа томилогдсон хүн гэж дэмжсэн. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404