Хүүхдүүдийг тээвэрлэн авч явсан автобусыг бөмбөгджээ
2018/08/10

Саудын Араб тэргүүтэй холбоотнууд өчигдөр Йемен улсад агаараас цохилт өгсөн талаар олон улсын Улаан Загалмай нийгэмлэгээс мэдээллээ. Энэхүү цэргийн ажиллагааны үеэр 15-аас доош насны 29 хүүхэд амиа алдаж, 30 хүн шархадсан гэнэ. Арабын эвсэл хойд хэсгийн Сахада мужид хүүхдүүдийг тээвэрлэн авч явсан зорчигч тээврийн автобусыг бөмбөгджээ.

Хүүхдүүд ойролцо хоттой танилцахаар аялал хийж явсан гэнэ. Олон улсын байгууллагууд Саудын Араб ямар зорилгоор энгийн иргэдийн эсрэг хүч хэрэглэснээ тайлбарлахыг шаарджээ.Йемен улсад эрхээ тогтоохыг санаархаж буй алан хядах “Хоути” бүлэглэлийн хүчийг сулруулах болон улсаасаа хөөж гаргахын тулд тус улсын эрх баригчид хөрш Саудын Арабаас тусламж хүссэн юм. Арабын эсвэл 2016 оны дөрөвдүгээр сараас хойш Йеменд зөвхөн агаараас цохилт өгч байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404