Увс аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2020/01/27

Увс аймгийн Завхан сумын Хармагт багийн “Хар толгой” гэдэг газар сумын төвөөс баруун хойд зүгт 29 км-т 2020.01.26 өдрийн 09:38 цагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-с Онцгой байдлын албанд ирүүлжээ.

 

Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Б.Пүрэвгончигоос тодруулахад иргэдэд чичихийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404