Д.Цогтбаатар: Элчин сайд төрийн алба хашиж байсан хүнийг томилдог
2020/01/24

ГХ-ны сайд Д.Цогтбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 -Элчин сайдуудыг ямар шалгуураар томилж байна вэ?

 -Элчин сайд төрд өндөр алба хашиж, төрийн алба хашиж байсан хүнийг томилдог. Жишээ нь, Болгарт болгар хэлтэй хүн томилогдвол сайн. Гэхдээ орос, англи, франц гээд үндсэн таван хэлнээс нэгнийг эзэмшсэн байж болно. Ц.Цэнгэл гэдэг хүнийг янз бүрээр ярьж байна. Энэ хүн төриийн бодлогыг явуулж байсан, гадаадад төрийн бодлогыг хэрэгжүүлж чадах хүн. Элчин сайдын асуудал Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчөөр дамжиж шийдвэрлэгддэг  улс төрийн асуудал. Өргөн барьсан 11 Элчин сайдуудаас 9 нь бүгд гадаад оронд эх орноо төлөөлж байсан хүмүүс. 

 -Элчин сайдуудыг УИХ-д хэзээ өргөн барих вэ?

 -Энэ бол Ерөнхийлөгчийн мэдэх асуудал. 

 -Германд шалгагдаж байгаа дипломат ажилтнуудын талаар мэдээлэл байгаа юу?

 -Германд шүүхээр орж байгаа хүмүүсийн тухайд тусгай байгууллагуудын мэдээллийг  бидэнд байхгүй. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404