МАН-ын бүлэг Н.Номтойбаярын талаар ХБХ-ны дараа шийдвэрээ гаргана
2020/01/24

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн УИХ дахь МАН-ын бүлэг хуралдааны талаар сэтгүүлчдийн асуултад хариулав. Тэрбээр:

 -МАН-ын бүлэг ээлжит бус хурал хийж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хэлэлцлээ. Ерөнхий прокурор байлцсан. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр байсан. Асуулт тавьж, хариулт авлаа. Халдашгүй  байдлын дэд хорооны гишүүдийг сонслоо. Бүлгийн хуралдаан түр завсарлалаа. Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр 15:30 цагт хуралдана. Дараагаар нь МАН-ын бүлэг хуралдана. 

 -МАН-ын дарга У.Хүрэлсүх байр сууриа хэлсэн үү?

 -Намын дарга албан ёсоор байр сууриа илэрхийлсэн. Намын дарга У.Хүрэлсүх Н.Номтойбаяр гишүүнийг өөрөө хүсэлтээ гаргаад, бүрэн эрхээсээ түдгэлзээд, шалгуул гэсэн санал тавьсан. Н.Номтойбаяр гишүүн өөрөө эргэж бодъё гэсэн.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404