“Алтан Гранпри” тэмцээн манай бөхчүүд алтан медалийн төлөө барилдана
2020/01/24

31 дэх удаагийн “Алтан Гранпри” тэмцээн өчигдөр  Красноярск хотод эхэллээ.  Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 70, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо.
Манай улсаас эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд зодоглосон 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт,  ОУХМ Ц.Намуунцэцэг, 59 кг-д барилдсан ДАШТ-ий хошой хүрэл медальт, үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Б.Шоовдор нар финалд шалгарлаа. 

Өнөөдөр манай бөхчүүд алтан медалийн төлөө барилдана.  Ц.Намуунцэцэг хагас шигшээд эзэн орны Анжелика Витошкинаг, Б.Шоовдор Казахстаны Мадине Бакбергеноваг  оноогоор цэвэр ялсан юм. Түүнээс гадна,  эрэгтэйчүүдийн 57 кг-д З.Занабазар, 61 кг-д Э.Төгсжаргал, 70 кг-д Л.Батбаяр, О.Ганбаяр, эмэгтэйчүүдийн 50 кг-д Б.Мөнхнар, 55 кг-д Э.Даваачимэг нар өнөөдөр дагаж барилдана.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404