Аварга Н.Батсуурь Ч.Санжаадамба тэргүүтэй бөхчүүд МҮБХ шаардлага хүргүүллээ
2020/01/24

Аварга Н.Батсуурь Ч.Санжаадамба, арслан Ц.Содномдорж тэргүүтэй бөхчүүд Монгол үндэсний бөхийн холбоо яагаад шаардлагатай алхам хийхгүй байна вэ , Сэргээшийн асуудалд анхаарал хандуулахгүй байгаа вэ, МҮБХ  гуравдугаар сараас эхлэн хуралдаагүй. Энэ хооронд зарим бөхчүүдийн нэр төртэй холбоотой асуудал олон болсон. Тиймээс шаардлагаа хүргүүлж байна" гэлээ. Үүний дараа сэтгүүлчдийн асуусан асуултад хариуллаа. 

-Холбоо та бүхний шаардлагыг хүлээж аваад шийдвэрлэх эрх зүйн чадамжтай гэж үзэж байна уу?

-2018 онд байгуулагдсан холбоо цэцдийн зөвлөлөө нэг ч удаа хуралдуулаагүй. Тиймээс яаралтай хуралдуулж, сэргээшийн шинжилгээ авдаг процессийг нарийн болгоё гэж байгаа юм. Бид маргалдагч, сөргөлдөгч тал биш. Сэргээшийн шинжилгээг Солонгосын лабораторид шинжлүүлдэг. Шаардлагатай бол хоёрдогч байгууллагаао шинжлүүлдэг.

-Сэргээшийн асуудалд зөвхөн Улсын аварга Э.Оюунболдын талаар яриад байх шиг байна?

-Ганц тэр хүний талаар яриагүй. Тэр хүнийг онцлоогүй. Цахим орчинд сэргээш хэрэглэсэн гэх 38 хүний нэр яригдаж байна лээ. Үнэн, худлыг мэдэхгүй. Үнэн бол эдгээр нэрийг яаралтай зарлах ёстой.

-Бөхчүүдийн нэр хүнд маш ихээр унаж байна. Цолоо худалдаж авч байна, давааны найраа гээд ярьдаг. Энэ бүхнийг яаж цэгцлэх бэ?

-Үндэсний бөхийн холбоо энэ асуудлыг хариуцах ёстой. Холбоо нь алдаа дутагдалтай болохоор ийм зүйл болж байна. сэргээш хэрэглэсэн бүх хүнд хууль эрх тэгш үйлчлэх ёстой.

-Сэргээшийн шинжилгээг авахдаа гаднын нөлөө ордог гэх хардлага бий. Та бүхэн ямар байр суурьтай байна вэ?

-Шинжилгээ авах бүх процессийг камераар хянадаг. Шинжилгээ авахдаа тухайн хүнд кодтой цаас өгдөг. Хэрвээ сэжигтэй зүйл байна гэж хардаж байгаа бол энэ копоор тулгаж үзээд хайнаа хагалах боломжтой.  

-Хэрвээ та бүхний шаардлагыг хүлээж авахгүй бол яах бэ?

-Цагаан сарын барилдаанд барилдахгүй байх гэсэн сонголт бий.

-Аварга Э.Оюуболд цагаан сарын барилдаанд барилдвал та бүхэн барилдах уу?

-Зөвхөн аварга Э.Оюунболдын талаар яриагүй байна. Сэргээшийн асуудал гэж ярьж байна. Дэлхий нийтээрээ үүнтэй тэмцэж байна. Жалга довоороо хуваагдах нь чухал биш.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404