Гоо сайхны бүтээгдэхүүнийг хэтрүүлж хэрэглэвэл...
2020/01/24

ОХИД ЭМЭГТЭЙЧҮҮД АНХААР!

Охид, эмэгтэйчүүд гоо сайхны бүтээгдэхүүнээ хэтрүүлэн хэрэглэвэл эрүүл мэндэд маш хохиролтой!

Энэ талаар дэлгэрэнгүй мэдэe гэвэл "гоо сайхны бүтээгдэхүүний хортой нөлөө" гэж бичээд google- ээс хайгаарай. Монгол хэлээр бичигдсэн анхааруулга зөндөө байгаа.

Тоймлон товчлон анхааруулая.

*Уруулын будаг түрхэхээ боль! Уруулын будаг бүхэн химийн найрлага, будагч холимогтой учир уруулын арьсыг байнга гэмтээхийн зэрэгцээ хөхний, савны, ходоод гэдэсний хортой хавдар үүсгэх эх суурь болдог!

*Хумсны будаг маникурээс татгалз! Хумсыг будахад хумсны өнгөт толио өөрийн төрх арилж хумс гэмтэхээс гадна, засаж гоёх явцдаа арьсыг гэмтээж цусны болоод элэгний вирусын халдвар авах магадлал өндөр. Хумсны халдвар мөн л хөхний савны хавдар үүсгэдэг.

*Нүүр цэвэрлэдэг шингэнээс бүрмөсөн татгалз! Тэр дундаа хоёр өнгө ялгарч харагддаг шингэн цэвэрлэгчид нeфтнээс гаргаж авсан толуол гэдэг хортой бодис агуулагддаг. Тэр бодис арьсыг цэвэрлэж будаг арилгах үeд арьсанд шингэж цусаар нэвтэрч яваандаа хортой хоргүй хавдараар өвдөх эхлэл тавигддаг.

Энэ мэт гоо сайхны хэтэрсэн хэрэглээ таны эрүүл мэндийг хором хоромоор хөнөөж байдаг.

Дүгнэлт

Нүүрийг савандаж угаахаас өөр цэвэрлэгээ хэрэггүй. Уруулыг будахгүй явсанаар муухай харагдахгүй. Хумс будахыг "хамгийн хэрэггүй гоёл" гэж боддог. Учиргүй чимэглэсэн, урт хумстай эмэгтэй сайхан харагддаггүй.

Эрүүл мэндээ бодоод хэрэггүй бүхнээс хол байхыг хичээгээрэй. Ээж хүн, эмэгтэй хүн, охин үр чинь эрүүл амьдрах ёстой шүү!

 

Санамж хүргэсэн
Хүний их эмч Самбуугийн Энхтайван

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404